Paris2024 жүдо бөхийн J1 ангиллын -70 кг жингийн шөвгийн наймд Лхайжавын Туруунаа барилдана.
Парис 2024 паралимпын жүдо бөхийн J1 ангиллын -70 кг жинд 2022 оны дэлхийн аваргын мөнгөн медальт, 2022 оны Азийн наадмын хүрэл медальт Монголын шигшээ багийн тамирчин 36 настай Лхайжавын Туруунаа өнөөдөр зодоглоно.
Тэрээр шөвгийн наймын шатанд тав дахь олимпдоо оролцож буй, Европын аварга Шведийн 33 настай Николина Пернхэйм Гүүдричтэй барилдана.
Ялсан нь хагас шигшээд шалгарах бол ялагдсан нь дагах барилдаан хийнэ.