Орон нутгийн сонгуулийн тухайн хуулийн дагуу сонгуульд оролцох нам, эвслүүд өнөөдрийн дотор нэр дэвшигчдийн баримт бичгийг сонгуулийн хороодод хүргүүлнэ. Сонгуулийн хороод материал хүлээж авснаас хойш 7 хоногийн дотор бүртгэх эсэх шийдвэр гаргах юм.
ХҮН нам НИТХ-д нэр дэвшигчдээ тодруулан, нэрсийг СЕХ-нд хүргүүллээ. Тэд энэ удаагийн сонгуульд Хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөлийн мэргэжилтнүүд, архитекторууд, хотын дизайн-төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн хүмүүсээр багаа бүрдүүлжээ.