Дэлхийн хэмжээнд цахим гэмт хэрэг, залилангийн улмаас 2023 онд 8 их наяд ам.долларын хохирол учирсан байдаг. Энэ нь нэг сард 666 тэрбум, өдөр 21.9 тэрбум ам.долларын хохирол иргэн хуулийн этгээдэд учирсан гэсэн үг.
Цагдаагийн байгууллагад энэ оны байдлаар 24811 гэмт хэрэг бүртгэгдсэнээс залилах гэмт хэрэг 7063 буюу нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 28,5 хувийг эзэлж байна.
Залилах гэмт хэргийн 4095 нь буюу 58 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна.