Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын …. дугаар цэргийн ангид дэглүүлсэн гэх цэргийн албан хаагчийн биеийн байдал маш хүнд Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэж хагалгаанд орж байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдсан.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, “Цахимд нийтлэгдсэн мэдээлэлтэй холбоотой Эрдэнэцагаан сумын цэргийн ангид цэрэг дэглүүлсэн гэх дуудлага мэдээлэл бүтгэгдсэн. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна” гэв.