В.В.ПУТИНЫ ХЭЛСЭН ОНЦЛОХ 10 ЭШЛЭЛ:МОНГОЛД ОРОС ХЭЛЭНД ДУРТАЙ ХҮН ОЛОН БАЙГАА НЬ БИДЭНД МАШ ЧУХАЛ

admin@Rec.mn
2024/09/04

Манай улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Владимирович Путины айлчлал үргэлжилж байна. Тэрбээр Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамтаар мэдээлэл хийлээ. Түүний хэлсэн үгнээс онцлох 10 эшлэлийг түүвэрлэн хүргэж байна.

1. Монголын газар нутагт болсон цуст тулалдаанд улаан армийн 10,000 гаруй байлдагч, офицерууд амь насаа өгсөн. Зөвлөлтийн дайчдын оршуулгын газрыг харж хамгаалж, хамтын түүхийн үеийг хүндэтгэдэг Монголын найз нөхдөд талархал илэрхийлье. 

2. Монголд болсон байлдааны үеэр монголчуудын хүндэтгэдэг ялалтын маршал Г.К.Жуков жанжны авьяас ил болсныг тэмдэглэе. 

3. Орос улсад нацизм, милиратизмтай тэмцэхэд Монголын ард түмний оруулсан хувь нэмрийг дурсан санаж, хүндэтгэж явдаг.

4. Аугаа эх орны дайны он жилүүдэд Монголын ард иргэдийн хандивласан хөрөнгөөр сөнөөгч онгоцны эскадриль, байлдааны алдарт замыг туулж, Берлин хүрсэн "Хувьсгалт Монгол" танкийн цувааг угсарсан билээ. Мөн Монгол Улс Зөвлөлтийн цэргүүдэд зориулж хоёр сая гаруй толгой адуу нийлүүлж, чухал тусламж болсон юм.

5. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тавдугаар сарын 9-ний өдөр Москва хотод айлчлахыг урьсан.

6. Орос улс нь Монголын гадаад худалдааны томоохон түншийн нэг мөн. Энэ оны долоон сарын байдлаар манай худалдааны эргэлт 21 хувиар нэмэгдэж, 1.5 тэрбум ам.долларт хүрсэн. 

7. Манай орон Монгол Улсын эдийн засагт нэн хэрэгцээтэй эрчим хүчний бүтээгдэхүүнээр найдвартай хангаж ирсэн. Цаашид энэ тал дээр дэмжлэг үзүүлэх, тэр дундаа хөнгөлөлт үзүүлэхийг хүссэн Монголын найз нөхдийг хүсэлтийг бид үргэлж ханган ажиллаж байгаа. 

8. Оросын компани Улаанбаатар хотын дулааны III цахилгаан станцыг шинэчлэн барих ажилд оролцоно гэж найдаж байгаа.

9. Монголын залуус Оросын дээд боловсролыг эзэмших сонирхолтой хэвээр байгаа. Тиймээс Орос улс Монголд зориулан хамгийн олон квот буюу 600 гаруй тэтгэлэг жил бүр өгдөг.

10. Монголд орос хэлэнд дуртай, орос хэлийг сурах сонирхолтой хүн олон байгаа нь бидэнд маш чухал. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05