Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэдэх Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Энэ жил тус сургуульд 43 хүүхэд суралцах юм.Нээлтийн ажиллагаанд Боловсролын ерөнхий газрын Тэгш хамруулах хэлтсийн дарга Э.Чулуунхишигт, ахлах мэргэжилтэн Н.Уянга, Насан туршийн боловсролын хэлтсийн мэргэжилтэн Л.Эрдэнэчимэг, Кристина Ноблийн хүүхдийн Сангийн төслийн менежер У.Болор-Эрдэнэ, зөвлөх багш Д.Тунгалаг болон хүмүүжигч хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нар нь оролцлоо.