Монгол Улсад гадаадын өндөр хэмжээний зочин төлөөлөгчдийн айлчлал үргэлжилж байгаатай холбоотой энэ оны 09 дүгээр сарын 02-03-ны өдрүүдэд Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, их бага тойруугийн замуудыг түр хугацаанд хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийгдэнэ.
Энэ удаагийн хамгаалалт, зохицуулалт нь Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн хүрээнд өндөр зэрэглэлд явагдахтай холбоотой зочин зорчих үеийн чиглэлд дэх зам түүний зорчих хэсэг, зогсоол талбайгаас тээврийн хэрэгслийг бүрэн чөлөөлж байгаагаараа онцлог болж байна.
Иргэд та бүхэн бусдад хүндэтгэлтэй хандаж, уур бухимдалгүй замын хөдөлгөөний дүрмийг баримталж, цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.