Жил бүрийн 9-р сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхэд багачууд, сурагчид, оюутан залууст зориулан цахим хичээл заадаг уламжлалтай. Тэгвэл энэ жил Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монгол Улсын үндсэн хууль" сэдвийг сонгон, үндсэн хуулийн талаар ойлголт өглөө.
Тэрээр, "Үндсэн хууль бол ард түмний сор бүтээл юм... алганд багтсан эх орон юм... монголын ард түмний эрх чөлөөт амьдралын баталгаа юм...
МЭДЭГТҮН, САХИГТУН!!!" хэмээлээ.