Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд амарч байсан хүүхдүүд өчигдөр хоолны хордлогод орсон талаар эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс мэдээллээд байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Орчлон сургуулийн 560 гаруй хүүхэд амарч байснаас 30 гаруй сурагч хордлого авсан аж. Одоогоор хүүхдүүд ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал дээрдсэн ч суулгалт өгөөд байгааг эх сурвалж мэдээллээ. Хүүхдүүдийг хоолноос болж хордсон эсэхийг тодруулахаар мэргэжлийн байгууллагууд, эмч нар ажиллаж байна.