УИХ-ын дарга Д.Амарбаясгалан захирамж гаргаж, энэ сарын 13-27-ны өдрүүдэд УИХ-ыг ээлжит бусаар хуралдуулж, ЗГ-ын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2024 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар болсон. Хэлэлцэх асуудал нэмэгдэж, өөрчлөгдсөн тул 3 хоногоор сунгаж, наймдугаар сарын 30-ныг хүртэл хуралдахаар болсон юм.
Тэгвэл маргааш ээлжит бус чуулган хаалтаа хийх гэж байна.