ХУД-н 4-р хороо Шинэ өргөө хороолол дунд байрлах хүүхдийн тоглоомын талбай руу приус маркийн автомашин дайран орж хүүхдүүдийг гэмтээсэн осол өнөөдөр гарлаа.
Цагдаагийн байгууллагад 2 хүүхэд мөргөж гэмтээсэн, 1 хүүхэд дарагдсан гэх дуудлага 13:12 -д ирсэн байна. Мэдээллийн мөрөөр шалгахад иргэн Б нь Приус20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хүүхдийн тоглоомын талбай руу орж тоглож байсан явган зорчигч 6-9 насны нийт 4 хүүхдүүдийг мөргөж гэмтээсэн байна. Уг хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна.