Олон улсын урлаг соёлын уралдаанд амжилт үзүүлсэн авьяаслаг сурагчдыг шагнахаар болжээ.
Тухайлбал ОХУ-д зохиогдсон "Арабеск" олон улсын сонгодог бүжгийн уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн Монгол Улсын Консерваторын Бүжиг, циркийн мэргэжлийн сургуулийн сурагч Ү.Анарт 65 сая төгрөг олгох аж.
Мөн Чех улсад зохион байгуулагдсан Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Г.Гансүлдэд есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгох талаар Засгийн газрын ХМОНХГ-аас мэдээллээ.