Хувийн таксины жолооч ёс зүйгүй үйлдэл гаргасан талаар нэгэн үйлчлүүлэгч өөрийн цахим хуудсаар дамжуулан сэрэмжлүүлэг тараасан. Тодруулбал "Aqua" загварын машины жолооч үйлчлүүлэгчтэй зүй бус харьцаж, айлган сүрдүүлж, биед нь халдсан байна.
Уг таксины жолоочтой холбоотой гомдол мэдээлэл нэмэгдсээр байна. Харин цагдаагийн байгууллагаас уг асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байна гэж мэдээллээ.