Төрийн өмчийн сургуулийн 1 дүгээр ангийн цахим бүртгэл энэ сарын 25-ны өдөр дуусгахаар байсныг 30-ны өдрийг хүртэл сунгаснаа Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
Энэ жил 1 дүгээр ангид 78,464 хүүхэд бүртгэгдэхээс
- 72,769 хүүхэд бүртгүүлэх боломжтой төлөвт,
- 2,647 хүүхэд хянагдаж байгаа төлөвт,
- 2,554 хүүхэд түр түдгэлзүүлсэн төлөвт,
- 494 хүүхэд бүртгэхээс татгалзсан төлөвтэй байна.
Эдгээрээс 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар:
- Бүртгэх боломжтой 72,769 хүүхдээс 36,624 буюу 50,3% нь элсэлт батлагдсан төлөвтэй буюу сургуульдаа бүртгэгдэн баталгаажсан;
- 2,668 хүүхэд буюу 3.6% элсэлтээс татгалзсан буюу эцэг эх, асран хамгаалагч нар нь элсэхээс татгалзсан төлөвт;
- 33,477 хүүхэд буюу 46% нь эцэг эх, асран хамгаалагч нь элсэлтээ эцэслээгүй байна.
Иймд та бүхэн Е-Монголиагаар элсэлтийн хүсэлтээ шийдвэрлэхийг холбогдох байгууллагаас санууллаа.