Хөвсгөл аймаг, Галт сум Нүхт багт Бага насны хүүхэд явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын алба 08.21-ний өдрийн 20:13 цагт хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид М/8 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.22-ны өдрийн 07:37 цагт тус багийн “Хоёр хясаа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 3 км/-аас эсэн мэнд олсон.