Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар наймдугаар сарын 20-21-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж, хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийсэн билээ.
Төрийн айлчлалын төгсгөлд буюу өчигдөр Словени улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамт мотоцикл хөлөглөн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Цонжинболдог дахь Чингис хааны морьт хөшөөт цогцолборт зочилжээ.