ХУВИЙН ХЭВШЛИЙН 274 ЦЭЦЭРЛЭГТ 15000 ХҮҮХДИЙН ХУВЬСАХ ЗаРДЛЫГ ТӨРӨӨС ДААЖ СУРАЛЦУУЛНА

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/08/21

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар холбогдох сайд нар мэдээлэл өгч байна. Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр,

"Энэ жил 2-5 насны 142150 хүүхэд цэцэрлэгт суралцахаар байгаа. Үүнийг E-Mongolia системээр бүртгээд хуваарилалтуудыг хийсэн. 1-р шатны бүртгэлээр 103999 хүүхэд бүртгэгдсэн. Хүүхдүүдийн цэцэрлэгийн хуваарилалтыг 8 сарын 20-21-ний хооронд эцэг эхийнх нь гар утсанд мэссэжээр хүргүүлж байна. 2-р шатны цахим бүртгэл 9 дүгээр сарын 5-15-ны өдрүүдэд явагдана. Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна. Энэ жил 11,768 хүүхдийн хүчин чадалтай 368 бүлэг бүхий 94 байрыг сургалтын зориулалтаар түрээслэхээр шийдвэр гаргасан. Мөн хамран сурах тойргоо тогтоолгосон хувийн хэвшлийн 274 цэцэрлэгт 15000 хүүхдийг хувьсах зардлыг нь төрөөс өгч үйл ажиллагааг нь явуулахаар зохицуулалтыг хийсэн.

НБГ-аас ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23,188 хүүхэд 3 ээлжээр хичээллэх эрсдэлтэй байна. Тиймээс уг асуудлыг шийдвэрлэхийн тулд 29 сургуульд нэмэлтээр сургалтын зориулалттай байр түрээслэхээр ярьж байгаа. Үүнээс 22 сургуулийг шийдвэрлэсэн. Эдгээр 22 сургуульд 15,955 хүүхэд суралцах боломжтой байна.

ЕБС-ийн 1-р ангийн элсэлт И-Монголиа системээр явагдаж байна. Бүртгэл энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ." гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11