Иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ мөнгөн дэвгэртийг урж бэлэн мөнгөний хайрцагт хийж байгаа талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
Уг мэдээлэлдээ:
-"Иргэдийн ухамсаргүй байдал хэрээс хэтэрч мөнгөн дэвсгэртийг дундуур нь урж автобусны хайрцагт хийсээр байна. Улсын мөнгөн тэмдэгт хуулиар хамгаалагдсан, санаатайгаар урж тасдах нь хууль бус үйлдэл болдог. Ийм үйлдэл гаргаж буй иргэд ёс зүйтэй байж, мөнгөн дэвсгэрт ашиглахдаа хүндэтгэлтэй хандан, хууль зөрчихгүй байхыг анхааруулж, уриалж байна. Бид хуулийн байгууллагатай хамтран гэм буруутай үйлдлийг таслан зогсоохоор ажиллаж байгаа болно." хэмээсэн байна.