УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга болон гишүүд МУИС-ийн хичээлийн III байрны барилгын ажлын явцтай танилцав.
Шинэ барилга хоёр блоктой байх бөгөөд А блокийн газар шорооны ажил эхэлсэн, Б блок нь зургаадугаар давхрын цутгалтаа авсан байна. Барилгын ажил 2025 оны IV улиралд дуусаж, ашиглалтад орно гэж Боловсролын Яамнаас мэдээллээ.
Шинээр баригдаж буй байрны нийт төсөвт өртөг нь 26 тэрбум төгрөг юм.