Дэлхийд 36 ширхэг байдаг автомашины араас мөргөсөн Aqua автомашины жолооч 172 орчим сая төгрөгийн төлбөрт оржээ гэх мэдээлэл олны анхааралд өртөөд байсан.
Дээрх авто ослын улмаас Ламборжинигийн ар талын гупер хагарсан аж. Тухайн гупер нь карбонан материалтай тул засварлах боломжгүй, заавал худалдан авах шаардлагатай бөгөөд үнэлгээгээр 40 сая төгрөгийн хохирол гарсан гэж тогтоогджээ.
Тэгвэл тус “Lamborghini” маркийн автомашины жолооч гомдолгүй гэсэн төдийгүй үнэлгээний 2сая төгрөгийг хүртэл Ламборжинигийн жолооч осол гаргасан жолоочийн өмнөөс төлжээ.