Зуны Паралимпын XVI наадам эхлэхэд 12 хоногийн хугацаа үлдлээ. Энэхүү наадамд спортын 22 төрлөөр 4400 гаруй тамирчин 549 медалийн төлөө өрсөлдөнө.
Манай улсаас жүдо, байт харваа, таеквондо, пауэрлифтинг, хөнгөн атлетик, усанд сэлэлт гэсэн зургаан төрөлд 12 тамирчин оролцоно. Монголын тамирчдын түрүүч энэ сарын 18-нд Парисыг зорих бөгөөд 29-нд байт харвааны тамирчид манайхны салхийг хагална.
1988 оноос эхлэлтэй тус наадамд Монгол Улс 2000 оноос оролцож эхэлсэн бөгөөд хоёр алт, гурван хүрэл медаль хүртсэн байдаг.