18-ААС ДООШ НАСНЫ ХҮҮХДИЙГ СУРРОН УНАЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХЫГ ХОРИГЛОХ САНАЛ ГАРГАЛАА

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/08/16

Сүүлийн үед сурронтой холбоотой осол, зөрчил ихээхэн гарч осолд ихэвчлэн хүүхдүүд өртөж, бэртэж байгаа учир 18-аас доош насны хүүхдийг суррон унаж замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох нийслэлийн Засаг даргын саналыг Зам тээврийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүллээ. 

Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр, нийслэлийн Эрүүл мэндийн дарга П.Эрхэмбулган нар мэдээлэл өгөв.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд сурронтой холбоотой 515 зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Тодруулбал, 2022 онд 96, 2023 онд 178, 2024 оны эхний долоон сарын байдлаар 241 зам тээврийн осол бүртгэгджээ. Үүний 95 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бөгөөд суррон, унадаг дугуйтай холбоотой зам тээврийн ослын улмаас 121 хүн гэмтсэн байна. Зарим улсад сурроныг мотоциклтой адилтган үнэмлэхжүүлж, насны хязгаар заан зам тээврийн ослоос сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр “Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхэд, залуучууд цахилгаан хөдөлгүүрт унадаг дугуй, скүтер, мопед, мотоцикл, суррон унаж, замын хөдөлгөөнд оролцох явдал эрс нэмэгдэж байна. Гэвч эрх зүйн зохицуулалт байхгүйн улмаас зам тээврийн осолд өртөж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд материалд хохирол учруулах зэрэг нөхцөл үүсээд байгаа юм. Иймд Зам тээврийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд нийслэлийн Засаг даргын хууль эрх зүйн санал, хамтран ажиллах тухай албан бичгийг хүргүүлж байна. Энэ хүрээнд сурроныг техникийн болон хурдны үзүүлэлтээр мотоциклтой адилтган үзэж “А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, хамгаалалтын малгай бүхий хүн унах зохицуулалтыг хийх саналтай байна” гэв.

Түүнчлэн Улаанбаатар хот залуучуудын хот болсонтой холбоотойгоор сурроныг тээврийн хэрэгсэл хэмээн авч үзвэл насанд хүрсэн хүн хуулийн дагуу замын хөдөлгөөнд оролцож, 18-аас доош насны хүүхдүүдэд тухайн тээврийн хэрэгслийн зориулалтын талбайг нийслэлээс тохижуулахаар тооцоо судалгааг хийж байгааг тэрбээр онцолж байлаа. 

НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган “ГССҮТ-ийн мэдээллээр залуус, өсвөр үеийнхний дунд сурроны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор гавал тархины эдийн гэмтэл, ясны цууралт, гар хөл буюу мөчдийн хугарал, зөөлөн эдийн хөхрөлт няцралт, цээжний хөндийн битүү гэмтэл, хэвлийн эдийн гэмтэл зонхилон тохиолдож байна” гэдгийг хэлж байв. 


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11