Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачлагаар Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор “Дэлхийн эмэгтэйчүүдийн форум”-ыг 8 дугаар сарын 23,24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Форумд төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд, сайд нар, олон улсын байгууллага, олон улсын ТББ-ын тэргүүн нар, НҮБ-ын сайн санааны элчин сайд нар, бизнес, урлаг, тамирчид зэрэг бүхий л салбарын эмэгтэй удирдагчид оролцох юм.