УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллын дагуу “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хамгийн эхэнд хэлэлцэнэ. Уг асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаанд танилцуулж байна.
Мөн өнөөдөр Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэх ажээ.