ЭРДЭНЭТОЛГОЙ ОРЧМЫН УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ ХООЛОЙГ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НӨӨЦ ХӨРӨНГӨӨР ХИЙХЭЭР БОЛЖЭЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/08/15

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, 065 дугаар цэргийн ангийн ойролцоо гурван байршилд усны ундарга шинээр үүссэн. Улмаар Шархад буюу Эрдэнэтолгой гудамжны уулзвараас Газарчин дээд сургууль хүртэлх авто зам дагуу ус тогтож, авто замд эвдрэл үүсээд буй. 

Дээрх авто замын засвар шинэчлэлтийн ажлын тендерийг зарласан бөгөөд гүйцэтгэгч компанийг наймдугаар сарын 30-нд шалгаруулна. Тиймээс Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-т авто замын засварын ажил эхлэхээс өмнө хөрсний усыг зайлуулах ажлыг засаг даргын нөөц хөрөнгөөр шуурхай хийх шаардлагатай. Мөн Авто плазагаас Хангай хотхон хүртэлх авто замын инженерийн шугам сүлжээний системийн зураг төслийг гарган дээрх ажилтай уялдуулан ажиллахыг хотын дарга Х.Нямбаатар үүрэг болголоо.

Энэ талаар Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “Баянзүрх дүүргийн 10, 24 дүгээр хороо, Амгалан, Шархад, Эрдэнэтолгой орчмын нийт дөрвөн байршилд булаг ундарсан. Хөрсний усыг шийдэхгүйгээр шинээр газар ухан авто зам хучвал ахин өөр газраас ус ундрах эрсдэлтэй. Уг байршлуудад ус зайлуулах шугам анхнаасаа хийгдээгүй. Иймээс инженерийн шугам сүлжээг цогцоор нь шийдэхгүй бол ямар ч үр дүн гарахгүй. Иймд эхний ээлжид авто замыг иргэд зорчиход саадгүй болгохын тулд хөрсний усыг хүлээж авах шүүрт худгууд хийн, хамгийн ойр байрлах хөрсний усны шугамд холбоно” гэв.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд нийт 61 байршилд авто замын засвар шинэчлэлтийн ажлыг үе шаттайгаар хийж буй. Ингэхдээ ус зайлуулах шугам сүлжээтэй хийж байгааг албаныхан онцолж байлаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11