Нийтийн хоолны салбарын орлого 2024 оны эхний хагас жилд 816.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 136.8 (20.1%) тэрбум төгрөгөөр өсжээ. Үүнд рестораны орлого өмнөх оны мөн үеэс 81.0 (21.0%) тэрбум төгрөг, кафе 13.9 (24. 7%) тэрбум төгрөг, цайны газар 11.6 (16.6%) тэрбум төгрөг, катеринг 27.5 (19.0%) тэрбум төгрөгөөр тус тусөссөн нь голлон нөлөөлсөн байна.