Орбис интернэшнл нисдэг нүдний эмнэлэг нь Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы урилгаар Монголд 08 сарын 04-22-ны өдрүүдэд Монголд хийгдэх боломжгүй нүдний мэс заслыг бага насны хүүхдэд хийж байна. Үзлэг, шинжилгээ 08 сарын 05-07-нд хийгдсэн бөгөөд одоо сонгогдсон хүүхдүүдийн мэс заслыг хийж байгаа аж.
Тус байгууллага АНУ-с авчирсан нүдний мэс заслын тоног төхөөрөмжөө Монгол Улсад үлдээж, нарийн мэргэжлийн нүдний мэс засалчдыг үнэгүй сургаж байгаа юм байна.