Архангай аймаг, Хашаат суманд олон тооны бог мал аянганд цохиулж хорогджээ.
Тодруулбал тус сумын Номгон багийн “Хөөврийн гүүр” гэдэг газар 08.13-ны өдрийн 07:30-08:00 цагийн орчим 1 өрхийн 100 гаруй бог мал аянгад цохиулсан тухай мэдээлэл бүртгэгдсэн байна.
Мэдээллийн дагуу Засаг даргын Тамгын газраас сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнууд очиход малчин Х-ын 87 хонь аянгад цохиулж хорогдсон байсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.