Өнгөрөгч ням гарагт /2024.08.11/ нийтийн тээврийн автобусанд зорчиж явсан жирэмсэн эмэгтэй өвдөхөд тухайн автобусны жолооч түүнд анхан шатны тусламж үзүүлжээ.
Тодруулбал, ‘‘Гбус” ХХК-ийн жолооч Л.Баянмөнхийн автобусанд /Ү:18 23-006-д /зорчиж явсан жирэмсэн эмэгтэй гэнэт өвдөхөд түүнд анхан шатны тусламж үзүүлэн яаралтай түргэн дуудан хүлээлгэж өгчээ.