БЗД-ИЙН 25, 43 ДУГААР ХОРОО ОРЧИМД ХӨРСНИЙ БОЛОН ГАДАРГЫН УСНЫ СИСТЕМИЙН НЭГДСЭН ТӨЛӨВЛӨЛТ ХИЙНЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
11 цагийн өмнө

Баянзүрх дүүргийн 25, 43 дугаар хороо орчимд хөрсний ус ундарч, тухайн орчмын айл өрхүүдэд эрсдэл учруулаад буй. Уг асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхантай хамт дээрх хороонд харьяалагддаг СӨХ-ны дарга нартай уулзаж, энэ онд багтаан хөрсний болон гадаргын усны системийн нэгдсэн төлөвлөлт хийхээр болжээ.

Баянзүрх дүүргийн 25, 43 дугаар хороонд харьяалагддаг СӨХ-ны удирдлагын зүгээс дулааны улиралд орон сууцны суурийн давхруудад тогтмол ус нэвчиж байгаа. Мөн бороо ихэссэн үед насосоор гараашныхаа усыг шавхан гаргахаас өөр аргагүйд хүрч байгаа боловч шавхсан усаа зайлуулах газар байдаггүй тул эхний ээлжид эл асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Түүнчлэн явган хүний замын бродюр, ус зайлуулах шугам хоолойгүй авто зам, орц, гарцын асуудлыг шийдвэрлэж өгөх хэрэгтэйг уламжлав. 

Хотын дарга Х.Нямбаатар “Хөрсний усанд автаад буй гол шалтгаан бол бүх ус зайлуулах шугамыг тасалж, барилга барьсан явдал юм. Уг хороодод хөрсний усыг тогтмол зайлуулж, Сэлбэ гол руу хаядаг насос станц байгуулна. Хэрэв яг энэ хэвээр орхивол хөрсний усны түвшин дийлдэхгүй, энэ олон мянган айл өрхүүдийн барилгын бат бөх чанарт томоохон эрсдэл үүсэхээр байна. Иймд цаашид эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эхний ээлжид усны хайгуулын өрөм тавьж, түвшин тогтооно. Үүний дараа холбогдох тооцоо судалгааг гарган, зураг төсөл боловсруулж, 24 цагаар ус зайлуулдаг насос станц байгуулах ажлыг ирэх жилийн төсөвт суулгана” гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11