Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Дундговь аймгийн Мандалговь чиглэлийн замыг үерийн улмаас түр хаасан байна.
Тодруулбал Даланзадгадаас Мандалговь чиглэлийн авто замын зорчих хэсэг усанд автаж, нөхцөл байдал хүндэрчээ.
Иймд аймгийн Онцгой Комиссын шийдвэрээр өнөөдрийн 15:00 цагаас маргааш өглөөний 06:00 цаг хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлаж аюулгүй байдлыг хангахаар болжээ.