ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮН ИЙМ БАЙНА

admin@Rec.mn
2024/07/09

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2024.07.08) Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д "Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ." гэж заасны дагуу шинээр томилогдсон Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлж, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулж байна гэлээ.

Шинээр эмхлэн байгуулах Засгийн газар нь Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллахаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлжээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг дараах байдлаар тусгасан байна.


Засгийн газрын бүтэц:

1. Эдийн засаг, хөгжлийн яам;

2. Гадаад харилцааны яам;

3. Сангийн яам;

4. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яам;

5. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам;

6. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам;

7. Батлан хамгаалах яам;

8. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам;

9. Боловсролын яам;

10. Гэр бүл, хүний хөгжлийн яам;

11. Зам, тээврийн хөгжлийн яам;

12. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам;

13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;

14. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам;

15. Эрчим хүчний яам;

16. Эрүүл мэндийн яам. 

Засгийн газрын бүрэлдэхүүн: 

1.    Монгол Улсын Ерөнхий сайд

2.    Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд;

3.    Монгол Улсын Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн/;

4.    Монгол Улсын Шадар сайд /өрсөлдөөний асуудал эрхэлсэн/;

5.    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;

6.    Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга;

7.    Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга;

8.    Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга;

9.    Гадаад харилцааны сайд;

10. Сангийн сайд;

11. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайд;

12. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд;

13. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд;

14. Батлан хамгаалахын сайд;

15. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд;

16. Боловсролын сайд;

17. Гэр бүл, хүний хөгжлийн сайд;

18. Зам, тээврийн хөгжлийн сайд;

19. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд;

20. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;

21. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд;

22. Эрчим хүчний сайд;

23. Эрүүл мэндийн сайд.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр