ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХУУЛЬ ЭРХЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭВ

admin@Rec.mn
2024/07/09

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09:22 цагт Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд боллоо. Хуралдаан гишүүдийн 71 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Байнгын хорооны хуралдааныг даргалан явууллаа.

 Хуралдааны эхэнд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар танилцуулга хийж, Улсын Их Хуралд суудалтай намуудын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нам, эвслээс сонгогдсон гишүүдийн тоог харгалзан Байнгын хороодыг хуваарилсан талаар мэдээлэл өглөө.

 Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван Байнгын хороог удирдан ажиллахаар болсон байна. Үүний дагуу АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарыг сонгох тухай асуудлыг танилцуулан хэлэлцүүлэв. Түүний Улсын Их Хуралд сонгогдон ажилласан хугацаа, туршлагыг харгалзан нэр дэвшүүлж буйгаа АН-ын бүлгийн дарга онцолсон юм. 

 Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, Д.Энхтуяа, Д.Үүрийнтуяа, Д.Энхтүвшин, Б.Пунсалмаа, Ж,Золжаргал, Г.Очирбат нар эрчим хүчний салбар томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, аж үйлдвэрийн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд асуудалд анхаарах, үйлдвэрлэлийг улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэл болгох, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тасалдуулахгүй, дарамт, шахалт учруулахгүй байх, санхүү, татварын бодлогоор дэмжих, төрийн худалдан авалтаар үндэсний үйлдвэрлэгчид, үндэсний зах зээлийг дэмжих дэд бүтцийн болон усан хангамжийг эрх зүйн орчныг сайжруулах, хүнд, хөнгөн үйлдвэр эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай нягт хамтран ажиллах зэрэг асуудлыг хөндсөн юм.

 Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарыг сонгохыг дэмжих санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж, Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр тогтов.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр