НОБЕЛИЙН ШАГНАЛТАН МОНГОЛД ДАХИН ЛЕКЦ УНШИНА

admin@Rec.mn
2024/07/08

БШУЯ, МУИС-ийн нано шинжлэх ухаан, нанотехнологийн төв хамтран NOMATECH 2024 Материал судлал, нанотехнологийн олон улсын хурлыг 7-р сарын 7, 8, 9 -ий өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Тус хурлаар материал судлал, нанотехнологи, байгалийн болон биологийн нөөцөд тулгуурласан салбар дундын дэвшилтэт технологийн судалгаа, инновацын талаар гадаад болон дотоодын нэр нөлөө бүхий чадварлаг судлаачид хэлэлцэнэ.

Түүнчлэн үндэсний хэмжээнд хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, салбар дундын болон олон улс, орон нутгийн түншлэл, судалгааны санхүүжилт, хөрөнгө оруулалтын тогтолцоог сайжруулах панел хэлэлцүүлгүүд өрнөнө.

Нийт 10 гаруй улсын их сургууль, судалгааны байгууллагаас материал судлал, нанотехнологийн чиглэлээр судалгаа хийдэг, дотоод гадаадын 40 гаруй чадварлаг эрдэмтэн судлаачид тус хуралд оролцож байгаагаас 2010 оны Нобелийн шагналтан, физикч Константин Новоселов тэргүүтэй зарим нэр нөлөө бүхий судлаачид урилгаар хүрэлцэн ирж, хүндэтгэлийн илтгэл уншина.

Хурлын үеэр судлаачид дараах дөрвөн сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлнэ.
1. Шинэ үеийн дэвшилтэд материалууд
2. Функционал материалууд ба тэдгээрийн хэрэглээ
3. Нано бүтцэт материалуудын талаарх судалгааны чиг хандлага, хэрэглээ
4. Био болон нанотехнологийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлага

Тус хурлаар зөвхөн судалгааны ололт амжилтуудыг хэлэлцээд зогсохгүй гадаад болон дотоодын боломжит хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгааны хөрөнгө оруулалт, санхүүжилтийн нөхцөлийг сайжруулах зэрэг олон асуудлыг хөндөж, салбарын мэргэжилтнүүд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа нь нэг давуу талт болж байна.

NOMATECH 2024 хурлыг зохион байгуулахад Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ, СҮҮ ХК, 1000 инженер төсөл, Айвико ХХК, ШУТ сан тэргүүтэй дотоод, гадаадын ААН, байгууллага төслүүд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 14 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11
ХАМБА ЛАМ З.САНЖДОРЖИЙН ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ДАХИН ХОЙШИЛЛОО 2025/03/11
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, ТЭДНИЙ АСРАН ХАМГА… 2025/02/07
Ч.ЛОДОЙСАМБУУ: ЗААВАЛ БИЧИГ САЧИГ ӨРГҮҮЛЖ, КНОП ТООЛЖ, ТООЛУУЛЖ ИРГЭДЭ… 2025/02/07
ВЬЕТНАМ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛ “УЛААНБААТ… 2025/02/06
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05
ШВЕДЭД ГАРСАН ЗЭВСЭГТ ХАЛДЛАГЫН ҮЕЭР 10 ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ 2025/02/05
ЭМД-ЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ ХУВЬ ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭГДЛЭЭ 2025/02/05
Д.НЯМХҮҮ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРЛЫГ ШҮҮХ НЭ… 2025/02/04
ГЭР ШАТАЖ, 37 НАСТАЙ ЭРЭГТЭЙ НАС БАРЖЭЭ 2025/02/04
НИЙСЛЭЛД ХОЁРДУГААР САРЫН 22, 23-НД БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН Б… 2025/02/04
АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХАСХОМ БҮРТГҮҮЛЭХ ЯВЦ 61 ХУВЬТАЙ БАЙНА 2025/02/04
УЛААНБААТАРТ 20 ГРАДУС ХҮЙТЭН БАЙНА 2025/02/04
ОЛОН УЛСЫН ПРОКУРОРУУД МОНГОЛД ЦУГЛАНА 2025/02/03
"СОЛИРЫН ОД" КИНОНЫ ЖҮЖИГЧИН САНЦАЙ УУШГИНЫ ХАТГАЛГААГААР НАС БАРЖЭЭ 2025/02/03
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНШАГАЙ ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ 2025/01/31