Ачааны автомашинууд мөргөлдсөнөөс нэг хүн нас баржээ. Тодруулбал, Хэнтий аймаг, Жаргалтхаан сум Баян-Эрдэнэ багийн “Илжигний-Уурхай” гэдэг газарт ачааны автомашинууд мөргөлдөж автомашины төмөр эд ангид нэг хүн хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг долоодугаар сарын 7-ны өдрийн 18:47 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан суман дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Ц-ын “Супергрэт” загварын ачааны автомашины араас, Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн П-ийн 4“Бонго-3” бага оврын ачааны автомашин мөргөж иргэн П48 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан байжээ.
Цогцсыг гаргаж, Шүүхийн шинжилгээний хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.