Баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, зарим хүнийг одон медалиар шагнадаг уламжлалтай.
Энэ жилийн хувьд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга Г.Өсөхбаяр, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат тод манлай уяач Д.Онон нарт Хөдөлмөрийн баатар цол олгох зарлиг гаргажээ.
Тэдний цолыг энэ сарын 8-нд буюу ирэх Даваа гарагт Төрийн ордонд гардуулна.