“Карибын тэнгисийн дээрэмчид” киноны жүжигчин Тамайо Перри аварга загасанд бариулсны улмаас амиа алдсан тухай Хавай мужийн онцгой байдлын алба өчигдөр мэдээлжээ.
49 настай тэрбээр Ням гарагийн үдээс хойш Малекахана эргийн ойролцоо далайн усанд серфингээр хичээллэж байхдаа аварга загасны халдлагад өртсөн байна.
Тэрбээр “Карибын тэнгисийн дээрэмчид” цувралын дөрөв дэх кино болох “Pirates of the Caribbean: On Stranger Tides” киноны нэг дүрийг бүтээсэн юм.