ГАДААДАД БАЙГАА ИРГЭДИЙН САНАЛЫГ ЗУРГАА ДУГААР САРЫН 28-НД ТООЛНО

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/06/24

Гадаадад байгаа иргэдийн сонгуулийн санал хураалтыг энэ оны зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд нийт 33 улсын 47 дипломат төлөөлөгчийн газраар амжилттай зохион байгууллаа. Нийт 13095 хүн санал өгөхөөр бүртгүүлснээс 9579 хүн буюу 73.2 хувь нь санал өгсөн байна. Тэд хувь тэнцүүлэх /пропорциональ/ аргаар нам эвсэлд саналаа өгснөөр УИХ-ын 48 гишүүнийг сонгоход саналаа өгч сонгуульд оролцож байгаа юм.

Гадаадад байгаа иргэд эдгээр дөрвөн өдрийн аль нэгэнд тухайн бүс нутгийнхаа цагаар 07:00-22:00 хооронд биечлэн ирж саналаа өгсөн. Ийнхүү өнөөдөр 13 цагт гадаадад байгаа иргэдийн санал хураалт албан ёсоор дуусжээ. Хамгийн сүүлд Улаанбаатар хоттой 15 цагийн зөрүүтэй Америкийн нэгдсэн улсын Сан-Франциско хот дахь ерөнхий консулын газарт тус үйл ажиллагаа өндөрлөсөн байна. Энэ талаар Гадаад улсад байгаа иргэдийн санал өгөх ажлыг зохион байгуулах комиссын дарга н.Амарсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд хилийн чанад дахь бүх дипломат төлөөлөгчийн газар санал авах үйл ажиллагааг зохион байгуулсан. Нэгдсэн үр дүнг 2024 оны зургадугаар сарын 28-ний өдрийн 22:00 цагт СЕХ-ны байранд гаргана. Саналын хуудсыг тухайн иргэн өөрөө битүүмжлээд сонгуулийн комисст өгсөн. Тухайн хуудсыг дипломат шуудангаар Монгол улс руу авчирч төрийн хамгаалалтад байлгаж байна" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 14 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11
ХАМБА ЛАМ З.САНЖДОРЖИЙН ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ДАХИН ХОЙШИЛЛОО 2025/03/11
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, ТЭДНИЙ АСРАН ХАМГА… 2025/02/07
Ч.ЛОДОЙСАМБУУ: ЗААВАЛ БИЧИГ САЧИГ ӨРГҮҮЛЖ, КНОП ТООЛЖ, ТООЛУУЛЖ ИРГЭДЭ… 2025/02/07
ВЬЕТНАМ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛ “УЛААНБААТ… 2025/02/06
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05
ШВЕДЭД ГАРСАН ЗЭВСЭГТ ХАЛДЛАГЫН ҮЕЭР 10 ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ 2025/02/05
ЭМД-ЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ ХУВЬ ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭГДЛЭЭ 2025/02/05
Д.НЯМХҮҮ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРЛЫГ ШҮҮХ НЭ… 2025/02/04
ГЭР ШАТАЖ, 37 НАСТАЙ ЭРЭГТЭЙ НАС БАРЖЭЭ 2025/02/04
НИЙСЛЭЛД ХОЁРДУГААР САРЫН 22, 23-НД БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН Б… 2025/02/04
АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХАСХОМ БҮРТГҮҮЛЭХ ЯВЦ 61 ХУВЬТАЙ БАЙНА 2025/02/04
УЛААНБААТАРТ 20 ГРАДУС ХҮЙТЭН БАЙНА 2025/02/04
ОЛОН УЛСЫН ПРОКУРОРУУД МОНГОЛД ЦУГЛАНА 2025/02/03
"СОЛИРЫН ОД" КИНОНЫ ЖҮЖИГЧИН САНЦАЙ УУШГИНЫ ХАТГАЛГААГААР НАС БАРЖЭЭ 2025/02/03
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНШАГАЙ ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ 2025/01/31