"Асрагч ажилд авна" гэх зар тавиад ажиллахаар ирсэн хүнд нярай хүүхдээ үлдээгээд явсан гэх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээнд түгсэн. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад,
"Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 02 цаг 02 минутад “Ээж нь гэрээсээ гараад 8 хонож байгаа юм, 1 сар хүрээгүй хүүхдээ үлдээгээд явсан” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг шалгаж шийдвэрлэсэн.
Цагдаагийн байгууллагаас хүүхдийн ээжийг олж тогтоон Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу арга хэмжээ тооцож, эх хүүхдийг 108 төвд хүлээлгэн өгсөн" гэлээ.
Зөрчлийн тухай хуулийн 6.20.7-д
"Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэж заажээ.