Хүний амь насыг хөнөөж, нуусан ноцтой хэрэг нийслэлд гарсныг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ.
Тодруулбал, ЧД-т оршин суух хаягтай 20 настай Д мөн хаягт оршин суух 32 настай эмэгтэйн амь насыг хохироож, наалдамхай туузаар ороон хувцасны шүүгээнд нь хийсэн байжээ.
Амь хохирогчийн цогцос удсан байдалтай олдсон бөгөөд хэрэгт холбогдох эд мөрийн баримтыг хэргийн газраас цуглуулж, шалгах ажиллагааг явуулж байна