Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хорооны Эмээлтэд хоёр иргэн малаа хариулж яваад сураггүй болжээ. Энэ талаарх дуудлагыг зургаадугаар сарын 21-ний 01:15 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж, “Цагаан хөтлийн даваа” гэдэг газраас зүүн тийш 13 км-т төөрч, бээрсэн байдалтай хадны ёроолд сууж байсныг 04:48 цагт эсэн мэнд олсон байна.