Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 12 дугаар хорооны Биокомбинатын гүүрний хойно “Туул” голд автомашинтай хүн урсаж байна гэсэн дуудлага онугой байдлын албанд 06.20-ны өдрийн 22:04 цагт иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /37 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Toyota Prius” загварын суудлын автомашинтай гол руу ороод урсаж, өөрөө дотор нь гацсан байж.
Аврах барийнхан тухайн иргэнийг аврах хантааз, завь ашиглан ажиллаж аюулгүй газарт гарган, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэж өгсөн байна.