Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр Дархан-Уул аймгаас Орхон аймаг руу зорчих чиглэлийн улсын чанартай А1001 дугаартай авто замын 23-24 дахь километрт өнгөрсөн шөнө орсон борооны улмаас замын хөвөө хэсэгт 200 метр газарт нуралт үүсжээ.
Үүссэн нөхцөл байдлыг засварлах зорилгоор "Дархан-АЗЗА" ТӨХК шуурхай ажлын хэсэг гарган нуралт үүссэн хэсгийн эгнээг хааж хөдөлгөөн хязгаарлан засварын ажил хийгдэж байна.
Ийсд иргэд та бүхэн замын нөхцөл байдалд хурдаа тохируулж анхаарал болгоомжтой зорчино уу.
Дархан-Уул аймгаас Эрдэнэт рүү зорчих замын 23-24 дахь километрт нуралт үүсжээ