Урин дулаан цаг ирж иргэдийн зуслан чиглэлд зорчих хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан зуслангийн чиглэлийн үйлчилгээг өнөөдрөөс эхлүүлжээ. Энэ жилийн хувьд Нийтийн тээврийн бодлогын газрын А/77 дугаар тушаалын дагуу 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зуслангийн 3 чиглэлийн үйлчилгээ үзүүлэх юм байна. Тодруулбал:
- ЗҮ:1“Гүнт-Жигжид-Сүхбаатарын талбай”
- ЗҮ:2“Гоодой-Сүхбаатарын талбай”
- ЗҮ:3 “Баянбулаг– Сүхбаатарын талбай”
Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 утсанд хүлээн авч байна.