УЛИАСТАЙ СУМЫН ЗУРГААН БАГИЙН ДӨРӨВ НЬ ҮЕРТ ӨРТЖЭЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/06/18

Завхан аймгийн Улиастай сум зургаан багтай. Өчигдөр орсон борооны улмаас дөрвөн багт нь үерийн эрсдэл үүсчээ. Эдгээр багууд уулын хонхор хэсэгт байрладаг учраас үерийн эрсдэлтэй бүс гэж албаны эх сурвалж тодорхойлж байна.

Хамгийн их хохирол  амссан нь Житнс баг. Тус багт 158 өрийн 449 иргэн үерийн голомтод нэрвэгджээ. Үерт өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлэх, лаг шаврыг цэвэрлэх, халдваргүйтгэл хийх ажлуудыг үргэлжлүүлэн хийж байна.

Жинст багийн нутаг дэвсгэрт үерийн эрсдэлд өртсөн 73 өрхийн 255 иргэнд нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлээд байна. Тэдний 117 нь 0-18 насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй 8, байнгын асаргаа шаардлагатай, тусгай хэрэгцээт 5 иргэн байжээ. Мөн сэтгэл зүйн цочролд орсон 64 иргэнд сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн байна.

ҮЕРИЙН УЛМААС 40-ӨӨД АЙЛ ОРОХ ОРОНГҮЙ БОЛЖЭЭ

Орон гэргүй болсон иргэдэд орон гэр олгох, шинэ суурьшлын бүс олгож нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэнэ.

Эдийн засгийн сургуулийн дотуур байр, Хөгжим бүжгийн коллеж зэрэгт нийт 80 орчим хүний ор дэр бэлдсэн. Энд гэр оронгүй болсон иргэдийг түр байрлуулах юм байна. Өчигдрийн тухайд үерт өртсөн айл өрхүүд хамаатан садангуудындаа очсон бол өнөөдрөөс түр хорогдох байранд ирж эхэлсэн аж. Одоогоор 20-иод энэхүү түр хорогдох газарт байрлуулаад байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11