УИХ-ын 2024 оны сонгуульд гадны 34 улсаас 10 мянга гаруй Монгол иргэн оролцохоор бүртгүүлжээ.Бүртгэл өнөө орой 00:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Гадаадад амьдарч буй Монгол иргэд 2024.06.15-ны өдрөөс өмнө тухайн газрынхаа Дипломат төлөөлөгчийн газартаа цахимаар эсхүл биечлэн очиж Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд оролцож санал өгөх хүсэлтээ бүртгүүлэх боломжтой .
Гадаад улсад байгаа иргэд Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонголтоо хийнэ.