УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэдийн бүртгэл дуусахад 2 хоног үлдлээ. Гадаадад амьдарч буй Монгол иргэд 2024.06.15-ны өдрөөс өмнө тухайн газрынхаа Дипломат төлөөлөгчийн газартаа цахимаар эсхүл биечлэн очиж Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд оролцож санал өгөх хүсэлтээ бүртгүүлээрэй.
2024.06.13-ны өдрийн байдлаар 34 улсад байгаа 8755 сонгогч санал өгөхөөр бүртгүүлсэн байна.
Гадаад улсад байгаа иргэд Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонголтоо хийнэ.