"ИХ БИТ" ХХК -ИЙН ЗАХИРАЛ О.МӨНХЖИН "СОНГУУЛЬ ӨГӨХ ЭРХГҮЙ БОЛЖЭЭ" ГЭЖ ӨӨРИЙН ЦАХИМ ХУУДСААРАА МЭДЭЭЛЛЭЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/06/10

"Их бит" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.Мөнхжин нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 5 сарын 17-нд  /2024.05.17/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж  шүүхээс тус хэргийг прокурорт буцаасан байдаг.

Тэрээр өөрийн цахим хуудсандаа сонгууль өгөх эрхгүй болсон талаараа мэдээлжээ. Тодуулбал,

"Сонгууль өгөx эрxгүй болжээ!

https://election.burtgel.gov.mn - оор орж өөрийн сонгогчийн мэдээллийг сонирxлоо. Тэгсэн чинь сонгуулийн xуулийн 20.6.3- аар сонголт өгөx боломжгүй болгожээ! Тэр нь ямар заалт байна гээд https://legalinfo.mn/mn/detail/14869 ороод xартал 60 болон түүнээс дээш xугацаагаар гадаадад зорчсон гэнэ.

Xилийн xориотой 1 жил xагас болж байгаа юмсан. Алдаг юм байна.

Яаж сонгуулиа өгөx үү? Өгмөөр байна!

Xэрэв та сонгуулийн насны иргэн бол заавал https://election.burtgel.gov.mn- оор орж өөрийн мэдээллээ шалгаарай! Мөн танай xаяг дээр ямар xүмүүс байна вэ! Xянаарай.

Маш олон залуусыг сонгууль өгүүлэxгүй байж магадгүй шүү." гэжээ.


Энэ асуудлаар бид Сонгуулийн ерөнхий хорооноос тодруулахад: 

"Мэдээлэл нь зөрүүтэй бол мэдээлэл зөрүүтэй гэдэг сонголтыг хийгээд шалгуулаад засуулна. Зургаадугаар сарын 14-өөс өмнө өмнө шалгаад гомдлоо гаргах ёстой" гэлээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуулиас:

20.11.Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино.

23.1.Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон гэр бүлийн гишүүний мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол өөрийн болон гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэлийн байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр болон цахимаар гаргана.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11