Нийслэл хотод өчигдөр орсон аадар борооны үеэр аянга бууж нэг иргэн аянганд цохиулж нас барсан золгүй явдал болжээ.
Тодруулбал, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт, нэг гэр бүлийн хоёр мотоциклтой явж байгаад аянганд цохиулж, эхнэр нь нас барж, нөхөр нь эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн байна.