ХЭҮК: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05-Р АНГИЙН ЗАХИРАГЧИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ААН-Д АЖИЛЛАХ ҮЕДЭЭ ЦЭРЭГ МАШИНД ДАЙРУУЛЖ АМИА АЛДСАН

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/06/06

Дотоодын цэргийн 05-р ангийн алба хаагч машинд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг тавдугаар сарын 30-нд Төв аймгийн Цээл суманд 21.40 цагийн орчимд гарсан. Уг хэрэгтэй холбоотойгоор Хүний эрхийн Үндэсний комиссоос тус ангид хяналт шалгалт хийжээ.

Энэ талаар "Дотоодын цэргийн 05-р ангийн захирагч хувийн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан байсан. Үүн дээр цэргүүдийг ажиллуулахаар авч явах үед тухайн үед тээврийн хэрэгсэл жоолоодож явсан компанийн ажилтан цэргийг дайрсан. Энэ асуудал гэмт хэргийн шинжтэй учраас Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Ээлжийн ахлах, хамт ажилласан цэргүүдтэй уулзаж, ярилцсан. Хүний амь нас хохирсон гэмт хэрэг учраас хэн нь буруутайг цагдаагийн байгууллага тогтооно. Цэргийн ангийн дотоод аж ахуйн ажил биш ААН-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажиллаж байсан" гэх мэдээллийг өглөө.

Эргэн сануулахад: Хэрэг гардаг өдөр нэг ахлагч, 8 хугацаат цэрэг ажилд явсан байна. Талийгаач 2023 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагджээ. Тус ангиас талийгаачийн ар гэртэй нь уулзсан бөгөөд ахлагчийн дундаж цалингийн 5 жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгох талаар мэдэгдсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 8 цагийн өмнө
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11